uugii

Hi good afternoon what's up? how are you

Tuesday, October 20, 2009

Үсээр нь шинжихүй



Бүсгүй хүний үс танд түүний тухай маш их зүйлийг хэлж өгдөг гэдгийг та мэдэх үү. Хэрвээ мэдэхгүй бол бид танд бүсгүй хүнийг үсээр нь хэрхэн шинжиж болохыг хэлж өгье.





* Соргог, хатуу ааш авиртай, этгээд маягийн бүсгүйчүүд урт, тас хар юм уу хүрэн хар, шулуун үстэй байдаг. Тэд ямагт үнэн сэтгэл, сайхан дуу хоолойг ч эзэмддэг. Иймдээ ч тэд өөрийн ер бусын гадаад төрхөнд тохирсон ажил мэргэжлийг сонгодог байна.
* Урт атлаа узбек маягийн олон сүлжээтэй үсэнд хөнгөн ааш авиртай хүүхнүүд дурладаг аж. Ийм хатагтай нар хэрүүл маргааныг амархан мартдаг. Язгууртан маягийн амьдралд дуртай. Yүнээс гадна тэд өөрсдийн хүсэл таашаалыг чөлөөтэй сонгодог тул эрэгтэйчүүд минь түүнтэй танилцахыг хүсвэл зоригтой байх хэрэгтэй.
* Хөвгүүдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд сонгодог. Хувцаслалтын хувьд тэд өмд, өсгийгүй гутлыг илүүд үздэг. Ийм бүсгүйчүүд найз нөхдөө толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага үүрэхээс огт айдаггүй гэнэ.
* Шилэн хүзүүн дээрээ хавчаараар хумьсан урт үс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчүүдийнх. Тэд захирал юм уу менежерээр ажилладаг байж болно. Мөн гадаад элэгсэг байдлаа үл харгалзан юу хүсч буйгаа сайн мэддэг. Гэвч тэд бас муу санаж ч чаддаг гэдгийг бодолцох хэрэгтэй шүү.
* Хагас урт юм уу урт буржгар үс өөдрөг романтик эмэгтэйчүүдэд таалагддаг. Тэд таалагдсан хүнтэйгээ харилцахдаа үйлийн үргүй сайхан бүсгүйн дүрд тоглож, зүрхийг нь эзэмдэж чаддаг байна. Өөрсдийг нь ч эзэмдээсэй гэж хүсэмжилдэг. Мэргэжлийн хувьд өөрийн хүсэл, авьяас татагдсаныг л сонгодог аж.
* Өөрийн өнгө үзэмжид анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй үсийг илүү таашаадаг. Ийм хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлдэг бөгөөд дээрэнгүй шазруун зантай. Тэд амьдралд хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлийг сонгохыг чухалчилдаг байна.


Буцах

Monday, October 19, 2009

Заа энэ дугаараар хайрттайгаа хос подолкоор гангараарай манайхаан. Та найз залуу бүсгүйдээ зориулан зүгээр л нэг байдаг хос цамц футболкийг авсаны оронд даавууны будаг аваад зураг зурж өгч болно шүү дээ их л дурсгалтай бас сайхан бэлэг болох байх. Сайхан зурдаг ч бай муухай зурдаг ч бай тэр чинь таны найз залуу найз охинд төдий л хамаарахгүй байх хамгийн гол нь сэтгэл л юм шүү дээ. Надад лав зурвал илүү гоё болох юм шиг санагдаад бас их сонирхолтой цорын ганц байж чадах болов уу. Гэхдээ энд ихэнхдээ зориулалтын зурагтай футболкууд байгаа. ҮҮнээс санаа аваарай

Thursday, October 15, 2009

“Март” монгол толь бичгийн програм



Манай толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 4 Comments »

osted in Програм, Татаж авах | 1 Comment »

Antivirus Kaspersky 7 free

Posted by zsonor on May 12, 2009

Залуусаа, вирус гэж нэг юм та нарыг зовоож байна уу? за тэгвэл би өөрийнхөө хэрэглэдэг Касперский 7 г хүргэж байна. Өмнө уг нь шинийг нь хэрэглэдэг байсан ч даанч надад таалагдаагүй, бас санаснаар минь ажиллахгүй байх шиг байхаар нь эргээд Касперский 7 оо ажлуулсан чинь харин сайн ажиллаж байсан юм. Тиймээс хувьдаа ойр орчмынхондоо 7 г үргэлж санал болгодог. Ингээд хэрэв хэрэгтэй бол ороод татаад авна биз дээ. Мөн түлхүүрний асуудлыг та хэрэв санал болговол өдөрт ядаж 5н шинэ түлхүүрийг оруулах боломж гарах байх гэж бодож байна. Харин та хүсэлт гаргаад маргааш нь эртхэн орж авахгүй бол түлхүүр бас хэцүү ш дээ тиймээ…хэхэ

Read the rest of this entry »

Posted in Програм, Татаж авах | 2 Comments »